Шууд Chart

Өнөөдөр манай чөлөөт бөхийн хоёр бүсгүй барилдана

2016-08-17 02:38:37

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI наадмын 12 дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн эхэлнэ. Манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн бөх Рио-гийн дэвжээнд гарна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон, 69 кг-ын жинд О.Насанбурмаа нар барилдана. Тамирчдын жин үзсэний дараа сугалаа явагдах юм.

Тэмцээний хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 22.00 цагт эхэлнэ.

Эмэгтэй 58 кг-ын жинд олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичо тэргүүтэй 20 бөх багтсан. П.Орхон 2016 оны нэгдүгээр сард олимпийн хошой, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээнд алдарт Ичог 10-0-оор хожин түрүүлж, шуугиан тарьж байсан юм.

69 кг-ын жинд 18 бөх багтжээ.

Пүрэвдоржийн Орхон

  • 1993 оны арванхоёрдугаар сарын 25-нд Өвөрхангай аймагт төрсөн.
  • Олимпийн наадамд анх удаа оролцоно.
  • 2014 онд Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль.
  • 2015 онд Иван Ярыгины “Алтан гран при”-гаас алтан медаль.
  • “Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль.
  • "Алдар" спорт хорооны тамирчин.

Очирбатын Насанбурмаа

  • 1989 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн.
  • Олимпийн наадамд анх удаа оролцоно.
  • 2008, 2011, 2013 оны ДАШТ-ээс хүрэл медаль.
  • 2015 оны ДАШТ-ээм олимпийн эрх авсан.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Өнөөдөр манай чөлөөт бөхийн хоёр бүсгүй барилдана   
Үзсэн: 1364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй