Шууд Chart

Өнөөдөр чөлөөт бөхийн 53 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа өрсөлдөнө

2016-08-18 09:49:32

Тэрбээр эхний тойрогт Польшийн бөх К.Кравцыктай барилдана. Түүнийг ялвал Швед, Нигерийн бөхчүүдийн аль хожсонтой нь шөвгийн наймд өрсөлдөнө. Энэ жингийн тэргүүн бөх олимпийн гурван удаагийн аварга Японы Саори Ёшида эхний тойрогт Азарбайжаны бөхтэй таарчээ.

Э.Сумъяа 1990 оны хоёрдугаар сарын 28-нд Архангай аймагт төрсөн олимпийн наадамд анх удаа оролцох гэж буй тэрбээр 2013 оны ДАШТ, Оюутны Универсиад наадам, Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өнөөдөр чөлөөт бөхийн 53 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа өрсөлдөнө   
Үзсэн: 1833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй