
Олимпийн наадмын өнөөдрийн хуваарьт Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг таараад байгаа. Тэрбээр “А” хэсэгт багтаж байгаа бөгөөд нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Нигерийн бөх Блессинг Оборудудутай таарчээ. Харин гуравдугаар тойрогт Болгарын бөх, ДАШТ-ний хүрэл, гурван мөнгө, Европийн спортын наадмын хүрэл медальт Тайбе Юсейн, АНУ-ын бөх дэлхийн аварга Елена Пирожкова хоёрын аль ялсантай барилдана.
Энэ хэсэгт Казахстаны бөх, ДАШТ, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Екатерина Ларионова, Шведийн бөх, ДАШТ-ий хүрэл, Европийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт Хенна Йоханссон, Беларуссын бөх, Европийн спортын наадмын хүрэл, тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Мария Мамащук, Чехийн бөх Адела Ханческова нар нэрлэгдэж байна.
МЧБХ-ныхон С.Батцэцэгийн сугалааг “Нэлээн хатуу таарлаа” хэмээж байна.
“Б” хэсэгт Японы бөх, ДАШТ-ий мөнгөн медальт, өсвөрийн дэлхийн аварга, залуучуудын дэлхийн хошой аварга Рисако Кавай, Канадын бөх, Пан-Америкийн спортын наадмын аварга Бракстон Рей Стоун, Украиний бөх, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Оюутны ДАШТ-ий хошой аварга, Европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, мөнгө, хошой алтан медальт Юлия Ткач Остапчук, Латвийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Европийн дөрвөн удаагийн аварга Анастасия Григорьева, Польшийн бөх, ДАШТ-ий хошой хүрэл, Европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой алт, гурван хүрэл медальт Моника Ева Михалек, Унгарын бөх, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Марианна Шастина, ОХУ-ын бөх, Европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Инна Тражукова нарын шилдгүүд оржээ.
С.Батцэцэг нь 1990 оны тавдугаар сарын 3-нд Архангай аймагт төрсөн. “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, 2010, 2015 оны ДАШТ-ий алтан медальтай.
С.Батцэцэг хатуухан сугалаа татлаа | ||
Үзсэн: 7028 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.