Шууд Chart

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг хүлээн авч уулзлаа

2016-08-19 13:25:38

Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа өнөөдөр эх орондоо ирсэн билээ. Ажлын хамт олон, МЖБХ, гэр бүлийнхэн нь түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тоссоны дараа БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр түүнтэй Биеийн тамир, спортын газрын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням, гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од нар байлцав.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг өндөр амжилт гаргаж, Бразилийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан явдалд талархаж буйгаа илэрхийлээд их спортын замналд нь амжилт хүссэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй