“Рио-2016” олимпийн наадам 14 дэх өдрөө үргэлжилж байна. Чөлөөт бөхийн хувьд дөнгөж сая эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болов. Үүнд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Синегалийн бөхтэй таарч барилдсан ч харамсалтайгаар ялагдлаа.
Манай тамирчин эхний тойрогт 3:0 харьцаагаар илүүрхсэн. Гэвч дараагийн тойрогт өрсөлдөгчдөө нэг оноо алдсан. Ийнхүү цаг дуусахаар таван секунд дутуу байхад Синегалийн бөх даруй хоёр оноо авч, ялалтын эхлэлээ авлаа.
Уг нь манай улсын тамирчин туршлага, бяр, авьяасаар илүү байсан. Харамсалтай нь хэтэрхий хайнга барилдлаа. Дэвжээний дэргэд түүний дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар амаа барьж, ихэд харамссанаа илэрхийлэв.
Э.Бэхбаяр эхний тойрогтоо илүүрхэж байгаад ялагдлаа /бичлэг/ | ||
Үзсэн: 939 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.