Шууд Chart

Шинэ долоо хоногоос бороо орж, сэрүүснэ

2016-08-21 06:52:28

Хадланчдын анхааралд: Шинэ долоо хоногоос бороо орж, сэрүүснэ.

2016 оны наймдугаар сарын 21-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Үүлшинэ. Баруун болон Төвийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгийн хойд хэсгээр баруунхойноос бусад нутгаар их төлөв  өмнөөс секундэд 6-11 метр. Зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хархираа-Түргэний уулархаг нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 21-нээс наймдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун, төв, говийн аймгуудын зарим газраар бороо, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 22-нд баруун аймгуудын зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24,25-нд говь тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 22-нд өдөртөө халуун байх боловч 23-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


Шинэ долоо хоногоос бороо орж, сэрүүснэ   
Үзсэн: 2346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй