Шууд Chart

Суганы эвгүй үнэрээс ангижрах аргууд

2013-10-16 16:22:34

1. Нимбэг (лемон) зүсэж сугандаа хаттал нь хавчуулаад, хатсаных нь дараа шүүсийг нь шахаж дахин хавчуулах түрхэх байдлаар нимбэгээр эмчлэх арга байдаг. Нимбэгний хүчил нь нянг устгах, хэсэг газрын дархлалыг идэвхжүүлж, дэмжиж нянг устгахад нь туслах сайн нөлөөтэй байдаг.

2. Xөлс, хулмас, шиврийг дарах олон аргуудын нэг нь улаан лоолиор эмчлэх арга юм. Улаан лоолийн шүүс хэт хөлрөхийг зогсоож, үнэр дарах шинж чанартайг Америкийн эмч нар судлан илрүүлсэн хүн зоныг баярлуулж байна. Хамар сэтлэм эвгүй үнэр эзэндээ ч, эргэн тойрныхондоо ч халагтай, балагтайг өгүүлж баршгүй. Орос авгайчуул хулмасгүй болсноо улаан лоольтой холбон тайлбарладаг ажээ. Таваас доошгүй литр усанд 500-600 мл улаан лоолийн шүүс хийж найруулаад уусмалаар нь хоёр сугаа ээлжлэн 15 минут шавшина. Yүнийг долоо хоногт 2-3 удаа давтана. Ингэхээс гадна хоёр сугаа улаан лоолийн шүүс шингээсэн хөвөнгөөр өдөрт гурван удаа буюу өглөө, үд, оройд тус бүр 2-3 минут арчина. Эдгээрийн ачаар төдхөн таны суганы үнэр арилж, олны дунд санаа амар явах болно. Түүнчлэн улаан лоолийн хальсаар хөлөө арчвал шивэр дарагдана. Алга, дух, хүзүүгээ улаан лоолийн хальс буюу уусмалаар арчихад хөлсний үнэр арилдаг гэнэ.

3.Мөн төмсөөр эмчлэх зэрэг олон уламжлалт аргууд бий. Хамгийн чухал нь хувийн ариун цэврийг сайтар сахиж, хувцас сугаа тогтмол угааж байх хэрэгтэй. Мөн хүйтэн усаар угаах, арчих нь сайн нөлөөтэй гэж үздэг. Хүн бүрийн хувьд халдварласан вирус, нян нь харилцан адилгүй тул өөр байж болно. Ямартай ч дээрх аргуудыг туршиж үзээд тогтмол сугаа угааж хэвшвэл аяндаа арилдаг.

Хөлрөх үед хүний суганаас ихэвчлэн өвөрмөц муухай үнэр/хулмас/ үнэртдэг. Энэ нь хүний суганы нэгэн булчирхайн ялгаруулдаг шүүрэл өвөрмөц вирус болон нянгийн улмаас цочирч шүүрэл нь их хэмжээгээр ялгарч, нянгийн үйлчлэлээр үнэр нь өөрчлөгдөн их үнэртдэг.
Гол шалтгаан нь хүнтэй хувцас сольж өмсөх, хувийн ариун цэвэр муутай байхаас үүсдэг. Нэгэнт вирус хүний биед нэвтэрсэн бол өөрийнхөө хувцсанд наалдуулан буцааж аваад байдаг.

Хулмас арилгах эмчилгээний гол аргын нэг нь суганы булчирхайг мэс заслын аргаар авах байдаг. Энэ нь олон сөрөг нөлөөтэй. Мөн лазерын туяагаар шарж вирусыг нь устгадаг арга байдаг ч манайд одоогоор нэвтэрч амжаагүй байгаа.
 


Суганы эвгүй үнэрээс ангижрах аргууд  
Үзсэн: 14290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-10 19:23
Төмсөөр арчилж үзсэн хүн бну
Зочин [127.0.0.xxx] 2019-12-14 02:12
Eniig hagalganaas oor argaar arilgaj chadsan hvn baiwal shvtii
zochin [127.0.0.xxx] 2019-07-22 00:11
hagalgaand orii gwl haana ymar gazar hiilgewel dr we dr ni hir batalgaatai hed boloh bol
Zochin [127.0.0.xxx] 2019-04-29 05:25
Arilgaj boloh ymar arga bn hagalgaanas busad buh l argig hereglej bn arilgaj chadsan hun bwl yaraltai zowolgoo ognu
Aagii [66.181.190.xxx] 2018-10-04 18:42
Bi todkannam emnelegt hagalgaand Orson setgel hangaluun bga hamgiin shildeg arga bol hagalgaand l yum bn le
tiko [127.0.0.xxx] 2020-01-11 22:12
Hedeer hagalgaand orsii
zochin [127.0.0.xxx] 2019-02-15 20:27
Odoo unertej bga yu hir sn ym bn
Зочин [202.179.10.xxx] 2017-06-27 18:33
нэг зүсэм лимон хоёр сугандаа хавчуулвал ямар үр дүнтэй хөлрөлт багасах уу хэр хорсох юм бол
zochin [127.0.0.xxx] 2019-02-15 20:28
Ulam holrod bdgin bn le
Зочин [203.91.115.xxx] 2017-03-27 19:25
ulaan loiloor archad 100 huwi arilsn bdit tuuh bdin bluu
худлаа [202.131.252.xxx] 2016-09-01 23:04
Direclor zvger holrvvldeggvi.tegsen mortlo svvlde holordog.hulmas arilgah bish zvger holrvvlehgvi baih fa sgig gsen vg
zochin [127.0.0.xxx] 2019-02-15 20:27
Udaan hereglwel horsdog gereglehgui bolhor holordog heregui ym bn le
худлаа [202.131.252.xxx] 2016-09-01 23:03
Nimbegeer suga archlah gej bga bol udaan tuushtai archlaarai
Зочин [203.91.115.xxx] 2017-03-27 19:26
nimbeg arilgadg ymuu
худлаа [202.131.252.xxx] 2016-09-01 23:02
Direclor yrooso hereggvin bna le

Бидэнтэй нэгдээрэй