Шууд Chart

МУГТ Г.Мандахнаран өнөөдөр барилдана

2016-08-21 13:56:14

“Рио-2016” олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 65 кг жингийн барилдаан өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 20:30-аас эхэлнэ.

Энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүч үзэх бөгөөд 20:38 цагаас эхний тойрогт “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Инчоны Азийн наадмын алт, Дохагийн хүрэл медальт Энэтхэгийн бөх Йогешвар Дуттай хүч үзнэ.

Манай тамирчин энэ даваанд ялвал БНХАУ-ын Ерланбик Катай, ДАШТ-ий мөнгөн медальт Австралийн Сахит Прицрени нарын хэн ялсантай нь дэвжээнд гарна.

Г.Мандахнарангийн хувьд 1986 оны тавдугаар сарын 11-нд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн. Дунд сургуулиа Зуунмод сумын “Хүмүүн” цогцолборт дүүргэж, Үндэсний биеийн тамирын дээд сургуульд элсэж 2010 онд дүүргэсэн. Анхны багш нь Төв аймгийн чөлөөт бөхийн дасгалжуулагч Зоригоо байсан бол одоогийнх нь “Алдар” спорт хорооны дасгалжуулагч,  гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр нар юм.

2008 оноос чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийж байна.

2007 онд спортын мастер, 2009 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. Бүх ард түмний спортын наадмаас алт, хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ээс гурван алтан медаль хүртээд байна.

ДАШТ-ий хошой хүрэл медальт тэрбээр 2013 онд ОХУ-ын Казань хотод болсон Оюутны зуны универсиад наадамд 66 кг жинд хүрэл, 2010 онд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон Азийн наадмын алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 2009 онд Тайланд улсын Паттая, 2013 онд Энэтхэг улсын Шинэ-Дели хотод тус бүр мөнгөн медаль хүртсэн.

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт 2006 онд болсон олон улсын тэмцээнд мөнгө, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө тэмцээнд 2008 онд хүрэл, Турк улсад болдог Яшир Догугийн нэрэмжит олон улсын тэмцээн 2010 онд болоход хүрэл, мөн онд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах оронд болсон “Ордос” наадмаас мөнгө, ОХУ-ын Улаан-Үүд хотод болсон Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит уламжлалт олон улсын тэмцээнд 2011, 2013 онд хүрэл, 2012 онд “Mongolia Open-2012” тэмцээнээс алт, Казахстан улсын Тараз хотод болсон Д.Кунаевын нэрэмжит олон улсын тэмцээнээс хүрэл, 2013 онд ХБНГУ-ын Дортмунд хотод болсон “Гран-при” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.

Тэрбээр Монголоос дээрх олимпод медаль хүртэх магадлалтай тамирдын нэг юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МУГТ Г.Мандахнаран өнөөдөр барилдана   
Үзсэн: 2533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zok [202.131.245.xxx] 2016-08-21 14:09
hutsaad soliorood mongolchuud magtadii naad nohorchin yawahgui ehnii toirogtool husuulna
T1 [103.212.118.xxx] 2016-08-21 21:33
Eh ornii hugjluus hoish tatsan mal ve duugai bai za chi!
huts [112.72.11.xxx] 2016-08-21 18:46
komiin ard tom hunii yum vzej saaj suuhaar ahiin duu yaj alt awahiig n har

Бидэнтэй нэгдээрэй