
“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн 97 кг жингийн барилдаан өнөөдөр болж, үүнд Монгол Улсын тамирчин, ОУХМ Д.Хүдэрбулга хүч үзнэ.
Тэрбээр эхний тойрогт хийлсэн бол хоёрдугаар тойрогт Киргизстаны бөх Магомед Мусаевтай оноолт таарчээ. Түүнийг ялвал “Лондон-2012” олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Украины тамирчин Валерий Андрейцев, ДАШТ-ий хүрэл медальт ОХУ-ын Анзор бөх Болтукаевын хэн ялсантай нь өрсөлдөнө.
Д.Хүдэлбулгын барилдаан 21:15-аас эхлэх бол дагах болон шигшээ барилдаан 22:00 цагаас үргэлжилнэ.
Манай улсын тамирчин Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. Багаасаа бөх болох хүсэлтэй байсан тэрбээр анх үндэсний бөхөөр хичээллэсэн. Тодруулбал, 2009 онд үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-ээс мөнгө, тэр жилийн цагаан сарын хүүхдийн барилдаанд түрүүлж байв. Түүнчлэн 2010 онд Увс аймагт болсон залуучуудын үндэсний бөхийн УАШТ-д түрүүлж байлаа. Аймгийн харцага цолтой тэрбээр улсын харцага Ө.Даваабаатар, сумын заан С.Нармандах нартай ойрын хамаатан юм.
Чөлөөт бөхийн спортоор ес дэх жилдээ хичээллэж байгаа түүний бэлтгэлийг гавьяат дасгалжуулагч Б.Баяраа хангадаг. Тэр 2012, 2013 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл, олимпийн эрх олгох тэмцээнээс мөн хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн Азийн аварга болж байв.
ОУХМ Д.Хүдэрбулга өнөөдөр хүч үзнэ | ||
Үзсэн: 3934 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.