
“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн барилдаан эхэллээ. Орон орны шилдэг хүчтэн цугласан энэхүү барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүч үзэх билээ.
ДАШТ-ий хошой хүрэл медальт тэрбээр 2013 онд ОХУ-ын Казань хотод болсон Оюутны зуны универсиад наадамд 66 кг жинд хүрэл, 2010 онд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон Азийн наадмын алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 2009 онд Тайланд улсын Паттая, 2013 онд Энэтхэг улсын Шинэ-Дели хотод тус бүр мөнгөн медальтай.
Мөн БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт 2006 онд болсон олон улсын тэмцээнд мөнгө, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө тэмцээнд 2008 онд хүрэл, Турк улсад болдог Яшир Догугийн нэрэмжит олон улсын тэмцээн 2010 онд болоход хүрэл, мөн онд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах оронд болсон “Ордос” наадмаас мөнгө, ОХУ-ын Улаан-Үүд хотод болсон Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит уламжлалт олон улсын тэмцээнд 2011, 2013 онд хүрэл, 2012 онд “Mongolia Open-2012” тэмцээнээс алт, Казахстан улсын Тараз хотод болсон Д.Кунаевын нэрэмжит олон улсын тэмцээнээс хүрэл, 2013 онд ХБНГУ-ын Дортмунд хотод болсон “Гран-при” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.
Тэрбээр Монголоос дээрх олимпод медаль хүртэх магадлалтай тамирдын нэг юм.
Чөлөөт бөхийн 65 кг-ын жингийн барилдаан эхэллээ | ||
Үзсэн: 1345 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.