Шууд Chart

Г.Мандахнаран эхний ялалтаа авлаа

2016-08-21 20:32:44

“Рио-2016” олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн барилдаан эхэллээ. Энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүч үзэж байгаа бөгөөд эхний тойрогт “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Инчоны Азийн наадмын алт, Дохагийн хүрэл медальт Энэтхэгийн бөх Йогешвар Дуттай хүч үзэв.

Манай улсын тамирчин эхний үед нэг оноо авсан бол дараагийн үе дөнгөж эхлэнгүүд хоёр оноо цуглуулснаар 3:0 харьцаагаар эхний ялалтаа авлаа.

Ингэснээр тэрбээр дараагийн тойрогт БНХАУ-ын Ерланбек Катай 21:02 цагаас дэвжээнд гарна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Мандахнаран эхний ялалтаа авлаа  
Үзсэн: 1823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [27.123.214.xxx] 2016-08-21 21:17
Sain huu
zochin [27.123.214.xxx] 2016-08-21 21:17
Sain huu

Бидэнтэй нэгдээрэй