
“Рио-2016” олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 97 кг жингийн барилдаан үргэлжилсээр байна. Хэдхэн минутын өмнө Киргизстаны тамирчин Магомед Мусаев, Украйны бөх Валеры Андрийц нарын барилдаан болж өндөрлөлөө.
Тэдний өрсөлдөөн тун ширүүн болсон ч барилдаан өндөрлөхөд Украйны тамирчин 2:5 онооны харьцаатайгаар ялалт байгуулж, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болов.
Уг нь Киргизстаны тамирчин Магомед Мусаев ялсан бол манай улсын тамирчин Д.Хүдэрбулга дагах барилдаан хийх байлаа.
Учир нь манай бөх эхний тойрогт түүнд ялагдсан билээ.
Д.Хүдэрбулга дагах барилдаан хийх боломжгүй боллоо | ||
Үзсэн: 1396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.