Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан

2016-08-25 15:11:28
Error loading player: No playable sources found

Тариаланчид, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 25-ны 21 цагаас наймдугаар сарын 26-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн  хур тунадас, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар  7-12 хэм өдөртөө бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 30-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28, 29-нд зарим газраар, 30-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Хугацааны сүүлээр  ихэнх нутгаар сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан  
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй