Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

2016-08-26 06:27:27

Малчид, тариаланч, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур багатай өдөртөө дулаарна.

2016 оны наймдугаар сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн  бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 хэм, говь талын нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 30-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28, 29-нд зарим газраар, 30-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Хугацааны сүүлээр  ихэнх нутгаар сэрүүснэ.


Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан  
Үзсэн: 898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй