Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан

2016-08-27 17:27:48

Тариаланчид, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаанхан байна.

2016 оны наймдугаар сарын 27-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 17 цагт 23 хэм, 20 цагт 18 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 27-ны 21 цагаас наймдугаар сарын 28-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар   10-15 хэм өдөртөө бүх нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  4-9 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 29-нөөс есдугээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 30-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 29, 1-нд зарим газраар, 30, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 30-1-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна. 


Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан  
Үзсэн: 1287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй