Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-08-29 13:43:15

2016 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 15-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Энэ 7 хоногт бороо хур тунадас орж сэрүүснэ-


Баруун аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 1-нд зарим газраар, 2-4-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 29-1-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. Бусад хугацаанд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 29, есдүгээр сарын 2-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст, 3-4-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 2-4-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 30-1-нд уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан,байна. Бусад хугацаанд сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 29-30-нд зарим газраар, 31-3-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө  16-21 хэм дулаан байна. Хугацааны эцсээр бага зэрэг дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 29-нд нутгийн хойд хэсгээр, 31-2-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 3-4-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхний хагаст нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 5-10 хэм өдөртөө 17-22 хэм бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна.


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй