
2016 оны наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин өмнөх өдрүүдэд хоногт 5-10 см нэмэгдэж, үерийн түвшинг 10 см давсан байдалтай байна. Мөн түүнчлэн Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин буурч байгаа хэдий ч үерийн түвшинг давсан хэвээр байна.
Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2016.08.29
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 1027 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.