Шууд Chart

“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн нээгдлээ

2013-10-17 12:03:50

Нийслэлийн Засаг даргын “Үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах” тухай А/950тоот захирамжийн дагуу нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн худалдааг 10 сарын 17-21-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулна.  Үзэсгэлэнд нийслэлд арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг худалдах юм. Энэ нь үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан нэг дороос өргөн сонголттойгоор худалдаа хийх боломж олгож байгаа гэдгийг албаныхан онцолж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн нээгдлээ  
Үзсэн: 2592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй