
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна.
2016 оны 0есдүгээр сарын 03-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 хэм, Алтайн өвөр говиор 21-26 хэм, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 12-14 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 04-ноос есдугээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6, 7-нд зүүн аймгуудын зарим газраар бороо, Хэнтийн уулсаар нойтон цас орно. Салхи 4, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 6-наас нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.
Өнөөдөр ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ | ||
Үзсэн: 1276 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.