Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан

2016-09-03 17:25:16

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:  Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

2016 оны есдүгээр сарын 03-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. 17 цагт 15 хэм, 20 цагт 10 хэм байна.


2016 оны есдүгээр сарын 03-ны 21 цагаас есдүгээр сарын 04-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 хэм өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 05-нөөс есдугээр сарын 09-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6, 7-нд зүүн аймгуудын зарим газраар, 8-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон зүүн аймгуудын зарим газраар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Салхи 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6-нд говь, талын нутгаар, 7-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 6-наас нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан   
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй