
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна.
2016 оны есдүгээр сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 07-ноос есдугээр сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, 8-нд баруун болон зүүн, 9-нд төв, говь, зүүн, 10-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи 7-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан | ||
Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.