Шууд Chart

Хур бороо багатай, ихэнх нутгаар дулаан байна

2016-09-11 08:28:03

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай, ихэнх нутгаар дулаан байна.

2016 оны есдүгээр сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Говь болон зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говиор 24-29 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 12-нээс есдүгээр сарын 16-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 13,14-нд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын зарим газраар, 15-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 12,14,15-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын саваар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Хур бороо багатай, ихэнх нутгаар дулаан байна  
Үзсэн: 1496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй