Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан

2016-09-11 17:35:22

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 13,14-нд  нутгийн зүүн хэсгээр бороо орох боловч бусад хугацаанд  ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаахан байна.

2016 оны есдүгээр сарын 11-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт 21 хэм, 20 цагт 18 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 11-ний 21 цагаас есдүгээр сарын 12-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө бүх нутгаар 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 6-11 хэм, өдөртөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй.  Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүнээс секундэд 3-8 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 8-13 хэм, өдөртөө Дорноговийн нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 13-нээс есдүгээр сарын 17-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

 13,14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи 14-нд зарим газраар, 15,16-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан  
Үзсэн: 1228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй