
Малчид,тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар бороо хур багатай, ихэнх нутгаар дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Говийн аймгуудын зүүн хэсгээр, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүнээс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говиор 26-31 хэм, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 14-нөөс есдүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 14-15-нд ихэнх нутгаар, 16-17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 14-15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан | ||
Үзсэн: 734 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.