Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2016-09-16 10:06:57

Малчид,тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 17,18-нд Газар тариалангийн бүс нутгаар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.


2016 оны есдүгээр сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр  үүлэрхэг. Бусад хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх хэсэг, говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн  өмнөөс  секундэд 6-11 метр, төв, говийн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 23-28 хэм, говийн бүсийн хойд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 17-ноос есдүгээр сарын 21-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд зарим газраар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орно. Салхи 17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн зүгийн нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан  
Үзсэн: 634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй