
Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтийн газар тариалан бүхий нутгаар хөрсөн дээр 0-2 градус хүрч цочир хүйтрэнэ.
2016 оны 9-р сарын 16-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт 14 хэм, 20 цагт 11 хэм, дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 16 хэм, дулаан, харьцангуй чийгшил 38 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны есдүгээр сарын 16-ны 21 цагаас есдүгээр сарын 17-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм, хүйтнээс 3 хэм, дулаан, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө бүх нутгаар 12-17 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, Хэнтийн уулсаар нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө Бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 18-ноос есдүгээр сарын 22-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18, 21-нд зүүн аймгуудын нутгаар, 19-нд төв болон говийн аймгуудын зарим газраар, 20-нд зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. 18-наас баруун зүгийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэнэ | ||
Үзсэн: 726 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.