Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

2016-09-19 09:09:31

Малчид,тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаарна.


2016 оны есдүгээр сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 14-19 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 25-30 хэм, Увс, Ховд, Өмнөговийн нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 19-нөөс есдүгээр сарын 23-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

20-21-нд зарим газраар, 22-нд баруун болон зүүн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын хойд хэсгээр, 23-нд  төв, зүүн аймгуудын зарим хэсгээр  бороо орно. Салхи  22-нд Алтайн уулсаар, 23-нд ихэнх нутгаар  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан  
Үзсэн: 449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй