Шууд Chart

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна

2016-09-19 16:45:59

Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.


2016 оны 9-р сарын 19-ний 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Багавтар үүлтэй. Бороо орохгүй.  Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 17 цагт 19 хэм, 20 цагт 15 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 19 хэм дулаан, харьцангуй чийгшил 33 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны есдүгээр сарын 19-ний 21 цагаас есдүгээр сарын 20-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө бүх нутгаар 17-22 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 21-нээс есдүгээр сарын 25-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

21,23-нд баруун аймгуудын хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн баруун хагаст бороо, хугацааны эцсээр хур тунадас, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи 22-нд Алтайн уулсаар, 23,24-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.


Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна  
Үзсэн: 484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй