
Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ: 22-нд баруун аймгуудын хойд хэсгээр бороо, цаашдаа нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж хүйтэрнэ.
2016 оны 9-р сарын 20-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 17 цагт 20 хэм, 20 цагт 15 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 20 хэм дулаан, харьцангуй чийгшил 33 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны есдүгээр сарын 20-ны 21 цагаас есдүгээр сарын 21-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтэнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө бүх нутгаар 16-21 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө бүх нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 22-ноос есдүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын хойд хэсгээр, 25-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар бороо, хугацааны эцсээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 22-нд Алтайн уулсаар, 23, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 23-наас нутгийн хойд хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан | ||
Үзсэн: 500 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.