Шууд Chart

Сэрэмжлүүлэг: Цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

2016-09-23 16:36:24

Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ:  25-нд ихэнх нутгаар, 26-28-нд  төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2016 оны 9-р сарын 23-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлэрхэг. Бороо орно.  Салхи хойноос секундэд 7-12 метр.  17 цагт 11 хэм, 20 цагт 9 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийгшил 81 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт  оройдоо тогтвортой байна.


2016 оны есдүгээр сарын 23-ны 21 цагаас есдүгээр сарын 24-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтийн хойд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө бүх нутгаар 15-20хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө бүх нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 25-наас есдүгээр сарын 29-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст,  27-нд баруун аймгуудын өмнөд, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь талын нутгаар, 27, 28-нд зарим газраар  секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 хэм дулаан байна.


Сэрэмжлүүлэг: Цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна  
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй