Шууд Chart

Есдүгээр сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

2016-09-24 09:53:13

Арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Арав хоногийн агаарын дундаж температур Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайшир, Булнай, Тарвагатайн нуруу, Хархираа, Түргэн, Аж Богд, Шилийн Богд уулсаар 1 хэм хүйтнээс 10 хэм дулаан, Их нууруудын хотгор, Баруун хуурайн хоолой, Эдрэнгийн нуруу, Нууруудын хөндий, болон говийн нутгаар 15,1-20 хэм, Номин, Шаргын говь, Ингэн хөөвөрийн хоолойгоор 20,1-24,1 хэм, бусад нутгаар 10,1-15,0 дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба дунджаас 1,1-8,5 хэмээр дулаан байлаа.

Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 25-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, төвийн болон нутгийн зүүн хэсгээр буюу Дорнодын тал хээр нутгаар 15-24 градус, шөнөдөө ихэнх нутгаар 1-5 градус, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 0-6 градус сэрүүн, Их нууруудын хотгор, Алтайн Өвөр  болон говийн нутгаар 6-12 дулаан байв.

Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 41-50 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс болон Дорнодын тал хээр нутгаар 31-40 градус, Их нууруудын хотгор, Алтайн Өвөр болон говийн нутгийн зарим хэсгээр 51-64 градус хүрч халсан бол шөнөдөө ихэнх нутгаар 1-5 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгаар 6-10 градус дулаан, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайшир, Булнай, Тарвагатайн нуруугаар 0-9 градус сэрүүн байв.

Хур тунадас ихэнх нутагт 0-10 мм, Баян-Өлгийн Сагсай, Буянт, Увсын Наранбулаг, Сагил, Завханы Их-Уул, Тэс, Хөвсгөлийн Рашаант, Хатгал, Архангайн Булган, Цэцэрлэг, Өвөрхангайн Сант, Бат-Өлзий, Есөнзүйл, Хужирт, Баян-Өндөр, Өлзийт, Хайрхандулаан,  Баянхонгорын Галуут, Эрдэнэцогт, Булганы Сэлэнгэ, Баян-Агт, Хишиг-Өндөр, Орхон, Баяннуур, Хангал, Орхоны Жаргалант, Сэлэнгийн Цагааннуур, Орхон, Хушаат, Сүхбаатар, Баруунбүрэн, Дархан-Уулын Дархан, Төвийн Батсүмбэр, Бүрэн, Эрдэнэсант, Улаанбаатарын Багануур, Хэнтийн Дадал, Оргил, Баян-Овоо, Өлзийт, Норивлон, Сүхбаатарын Баруун-Урт, Асгат, Онгон, Дорнодын Гурванзагал, Эрээнцав, Баян-Уул, Дашбалбар, Булган, Баяндун сумдад 10,1-20,0 мм, Баян-Өлгийн Алтай, Баянхонгорын Эрдэнэцогт, Өвөрхангайн Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Бүрд, Уянга, Төвийн Мөнгөнморьт, Дорноговийн Иххэт, Сайхандулаан, Хэнтийн Цэнхэрмандал, Жаргалтхаан, Сүхбаатарын Түмэнцогт, Дорнодын Баянтүмэн, Чойбалсан, Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн сумдад 20,1-44,2 мм орсон. Харин Ховд, Говь-Алтайн ихэнх, Баян-Өлгийн Булган, Увсын Өндөрхангай, Завхан, Цагаанхайрхан, Завханы Ургамал, Хөвсгөлийн Ханх, Цагаан-Уул, Чандмань-Өндөр, Баянхонгорын Богд, Баацагаан, Баян-Өндөр, Бууцагаан, Хүрээмарал, Булганы Тэшиг, Өмнөговийн Баян-Овоо, Дорноговийн Улаанбадрах, Хатанбулаг сумдын нутгаар бороо ороогүй (2 дугаар зураг) буюу  Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал хээр нутгаар дунджаас ахиу, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим ба бусад нутагт олон жилийн дунджаас бага орсон байна.

Cалхи Баян-Өлгийн Өлгий, Увсын Завхан, Улаангом, Ховдын Мөст, Мөнххайрхан, Зэрэг, Ховд, Завханы Дөрвөлжин, Баянхайрхан, Яруу, Улиастай, Завханмандал, Говь-Алтайн Бугат, Алтай, Хөвсгөлийн Мөрөн, Баянхонгорын Баянцагаан, Жинст, Богд, Баянговь, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Төгрөг, Булганы Могод, Булган, Сэлэнгийн Мандал, Дархан-Уулын Дархан, Өмнөговийн Манлай, Цогт-Овоо, Дундговийн Сайхан-Овоо, Мандалговь, Нийслэлийн Багануур, Хэнтийн Норовлин, Дэлгэрхаан, Галшар сумдын нутгаар 16-25 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Бэлчээрийн ургамлын төлөв байдал 9 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн 40 гаруй хувьд буюу Завхан, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнодын ихэнх Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төвийн зарим Баян-Өлгий, Хөвсгөлийн ганц нэг сумын нутгаар дунд зэрэг, 10 орчим хувь буюу Увс, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын зарим сумдын нутгаар муу байна.

Цаг агаарын нөхцөлийн онцлог

  • Бэлчээрийн ургамлын хувьд ихэнх нутгаар хатаж хагдарсан ба Дархан-Уул, Төв, Сүхбаатар, Хэнтий, Дорнодын ганц нэг сумдын нутгаар ургамал хэнзэлж байна.
  • Арав хоногийн эхээр Завханы Улиастай, Төвийн Мөнгөнморьт, Хэнтийн Өлзийт сумдаар 9,7-15,8 мм, сүүлчээр Өвөрхангайн Бүрд, Орхоны Эрдэнэт, Дорнодын Баян-Уулд 11,4-19,1 мм голчтой мөндөр орсон байна.
  • Газар тариалангийн бүс нутгаар улаанбуудай, төмс бүрэн боловсорч, төмс, хүнсний ногоо хураах, үр тариаг ангилан хадах болон шууд хураах ажил явагдаж байна. 

Есдүгээр сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй