Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2016-09-25 07:51:44

Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр, 25-нд Хөвсгөлийн нутаг, Архангай,  Булганы хойд хэсгээр нойтон цас орно.

Малчид,тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:  Өнөөдөр ихэнх нутгаар,  26-27-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2016 оны есдүгээр сарын 25-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас, зүүн болон говийн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсч 9-11 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 26-нөөс есдүгээр сарын 30-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд баруун аймгуудын баруун хэсэг, 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26-нд говь талын нутгаар, 28,29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 хэм дулаан байна.


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй