
Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Архангай,Өвөрхангайн хойд хэсгээр нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.
Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2016 оны 9-р сарын 25-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 8 хэм, 20 цагт 5 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийгшил 73 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны есдүгээр сарын 25-ны 21 цагаас есдүгээр сарын 26-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хүйтэрч Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо, Хэнтийн уулсаар хур тунадас орно. Салхи зүүнээс хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 0-5 хэм , өдөртөө бүх нутгаар 5-10 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүнээс хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ Шөнөдөө Дорноговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг. Хур тунадас орно. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс хойш эргэж шөнөдөө секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 4-9 метр. Хүйтэрч шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 27-нөөс аравдугаар сарын 01-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун аймгуудын нутгаар, 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн аймгуудын зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 28, 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ | ||
Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.