
Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
2016 оны 9-р сарын 28-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 17 цагт 9 хэм, 20 цагт 5 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийгшил 48 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө.
2016 оны есдүгээр сарын 28-ны 21 цагаас есдүгээр сарын 29-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө бүх нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 4-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
30 болон 10-р сарын 2-нд баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 03-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 1-нээс нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн | ||
Үзсэн: 542 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.