Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

2016-09-29 09:05:07

Малчид, Тариаланчид, Хадланчидад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2016 оны есдүгээр сарын 28-ны 08 цагаас 21 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун болон говийн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 7-12 хэм, говийн бүс нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 4-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв 

30 болон 10-р сарын 2-нд баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 03-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 1-нээс нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.


Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан  
Үзсэн: 522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй