
Малчид, тариаланчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, 3-5-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулсаа үүсэх, ил задгай хүнсний ногоо хайрагдаж хөлдөж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2016 оны аравдугаар сарын 02-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 хэм, Алтайн өвөр говь болон Говийн бүсийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 8-10 хэм дулаан байна.
2016 оны аравдугаар сарын 03-наас аравдугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд зарим газраар хур тунадас, цас орж, салхи 3-4-нд ихэнх нутгаар, 5-6-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
Цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулсаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна | ||
Үзсэн: 1984 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.