Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн

2016-10-05 15:37:04

Малчид, тариаланчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2016 оны аравдугаар сарын 05-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй.  Салхи хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 2 хэм дулаан, 20 цагт  1 хэм хүйтэн  байна.


2016 оны аравдугаар сарын 05-ны 20 цагаас аравдугаар сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.


2016 оны аравдугаар сарын 07-ноос аравдугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 7-нд говь талын нутгаар, 9,10-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм  хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн  
Үзсэн: 567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй