
Малчид, тариаланчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
2016 оны аравдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, Алтайн өвөр говиор 14-19 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.
2016 оны аравдугаар сарын 12-ноос аравдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 15-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан | ||
Үзсэн: 831 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.