Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2016-10-13 15:49:06

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Баян-Өлгий, Увсын нутаг, Ховдын хойд хэсгээр салхи баруун өмнөөс секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: Маргааш баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2016 оны аравдугаар сарын 13-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй.  Хур тунадас  орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 11 градус, 20 цагт 6 градус дулаан байна.


2016 оны аравдугаар сарын 13-ны 20 цагаас аравдугаар сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Шөнөдөө Алтайн уулсаар секундэд 14-16 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 0-5 хэм хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө Баян-Өлгий, Увсын хойд хэсгээр хүйтэрч 6-11 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар  12-17 хэм дулаан байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  7-12 метр.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.


2016 оны аравдугаар сарын 15-наас аравдугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16, 18-нд зүүн аймгуудын нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх нутгаар 15-нд секундэд 18-20 метр, бусад хугацаанд секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16,18-нд нутгйин зүүн хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй