
Малчид, тариаланчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж , нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
2016 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунөмнөөс , бусад нутгаар баруун хойноос эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, АрцБогдын өвөр хоолойгоор секундэд 14 -16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн,Увс нуур болон Их нууруудын хотгороор 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 1-3 хэм дулаан байна .
2016 оны аравдугаар сарын 17-ноос аравдугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын хойд, 19-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан | ||
Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.