Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

2016-10-16 18:03:01

Малчид, тариаланчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, шөнөдөө ихэнх нутгаар хүйтэн хононо.

2016 оны аравдугаар сарын 16-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт:  Багавтар үүлтэй.  Цас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт  0 хэм, 20 цагт 3 хэм хүйтэн  байна.


2016 оны аравдугаар сарын 16-ны 20 цагаас аравдугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм  хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн  цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.


2016 оны аравдугаар сарын 18-ноос аравдугаар сарын 22-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 21-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар цас орно. Салхи 18, 20-нд зарим газраар, 19-нд Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.


Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн  
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй