Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

2016-10-17 06:43:11

Малчид, тариаланчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн ход хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2016 оны аравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.  Салхи баруунаас  секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон АрцБогдын өвөр хоолойгоор секундэд 14 -16 метр хүрч шороон  шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун аас секундэд 6-11 метр.  4-6 хэм дулаан байна.


2016 оны аравдугаар сарын 18-ноос аравдугаар сарын 22-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 21-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар цас орно. Салхи 18, 20-нд зарим газраар, 19-нд Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.


Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан  
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй