
Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байх боловч 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай, хүйтрэхийг анхааруулж байна.
2016 оны 10 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.
2016 оны аравдугаар сарын 23-наас аравдугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар, 25-нд зүүн аймгуудын нутаг болон баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас, цас, 26-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-26-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 24-нд баруун болон төвийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан | ||
Үзсэн: 932 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.