Шууд Chart

Цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

2016-10-23 07:54:13

Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 24-нд  ихэнх нутгаар, 25-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2016 оны 10 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим газраар цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд түр зуур 16-18 метр, төв болон говийн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар 1-6 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 4-6 хэм дулаан байна.


2016 оны 10 дугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд ихэнх нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын , 27-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 24,25-нд ихэнх нутгаар, 26,27-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.  24-нд баруун болон төвийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.


Цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна  
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй