Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

2016-10-25 07:00:57

2016 оны 10 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон  шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 3-5 хэм хүйтэн  байна.


2016 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар,  28-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи  26, 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд  говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12 -17 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн  
Үзсэн: 833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй