Шууд Chart

АНУ-ын сургуульд дахин буун дуу гарлаа

2013-10-23 10:10:51

Өнгөрсөн Даваа гарагт орон нутгийн цагаар өглөөний 7:15-д АНУ-ын Невада мужийн "Washoe " хотын "Sparks"  дунд сургууль дээр нэгэн сурагч гал нээсний улмаас сургуулийн багш амь үрэгдэж, 2 сурагч хүнд хөнгөн шархадсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тэр сурагч аавынхаа эзэмшлийн бууг сургууль дээр авч ирж, багшийнхаа аминд хүрсэн сурагч хэрэг өдүүлсний дараа өөрийгөө буудаж егүүтгэжээ.

Тэр үеэр математикийн багш Mike Landsberry гэгч сурагчдад туслахаар явж байгаад бууны суманд өртөж амь үрэгдсэн гэх бөгөөд тэрээр Афганистанд хоёр ч удаа байлдааны үүрэг гүйцэтгэж байсан туршлагтай нэгэн байжээ. Одоогоор тэр сурагч сурагч юуны учир ийнхүү аймшигт хэрэг өдүүлж өөрййгөө егүүтгэх болсон шалтгаан нь тодорхой бус байгаа гэнэ.

Нийтэлсэн: М.Тодбэх

АНУ-ын сургуульд дахин буун дуу гарлаа  
Үзсэн: 2037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй