
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 29-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангархыг анхааруулж байна.
2016 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсэг, төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 хэм хүйтэн байна.
2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 31-нээс өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн | ||
Үзсэн: 537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.