Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн

2016-10-29 16:18:32

 Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байх боловч, 1-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2016 оны 10 дугаар сарын 29-ны 16  цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи  хойноос секундэд  7-12 метр.  17 цагт 10 хэм, 20 цагт 13 хэм  хүйтэн байна.

Улаанбаатарт 15 цагт: 9 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 42 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны 10 дугаар сарын 29-ны 20 цагаас 10 дугаар сарын 30-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13  хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.  Цас орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.


2016 оны 10 дугаар сарын 31-наас 11 дүгээр сарын 04-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 2-нд баруун зүгийн нутгаар, 3-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байх боловч дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын саваар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

 


Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн  
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй