
Хугацааны дунд үеэр цас орж хүйтэрнэ.
Баруун аймгуудын нутгаар: 5, 8-нд зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 3-4,7-нд Алтайн уулсаар, 5,8-нд зарим газраар 14-16м/с, зарим үед 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-4-нд ихэнх нутгаар дулаарна. 5-наас хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6,9-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи зарим газраар 9-14м/с, 5-6, 8-9-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Агаарын температур 2-4-нд ихэнх нутгаар дулаарна. 5,8-нд нутгийн баруун хэсгээр, 6-7-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 хэм өдөртөө 10-15 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 1, 4-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд зарим газраар цас орно. Салхи зарим газраар 12-14м/с, 6-нд зарим үед 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 3-4-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд хүйтэрч 6-7-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 6-нд зарим газраар хур тунадас цас орно. Салхи зарим газраар 12-14м/с, 6-нд зарим үед 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 2-5-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 6-7-нд хүйтэрнэ.
Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.