Шууд Chart

Гарет Бэйл “Реал Мадрид” клубтэй 2022 оны зун хүртэл гэрээгээ сунгалаа

2016-11-02 15:06:41

Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубын жигүүрийн довтлогч Гарет Бэйл багтайгаа шинээр 6 жилийн гэрээг байгууллаа. 27 настай Уэльсийн шигшээ багийн сүпер од Бэйл 2022 он хүртэлх хугацаанд нийт 108 сая фунтийн цалинг авах юм. Ингэснээр хөлбөмбөгийн спортоор дэлхийд тэргүүлэгч европ тивд цалингийн хэмжээгээрээ Роналду, Месси нар л түүний өмнө бичигдэх боллоо. Эдгээр хөлбөмбөгчид нэг жилийн 19 сая фунтийн цалин авдаг байна. Бэйл өмнөх гэрээний дагуу долоо хоногийн 80.000 фунтийн цалинтай байсан бол шинэ гэрээгээр долоо хоногийн 346.000 фунтийг эзэн хааны багаас авах юм. Өөрөөр хэлбэл түүний цалин 430%-аар өсжээ. Мөн нэг минутын цалинг нь тооцож үзвэл 34 фунт болж байна.

Анх тэрээр 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Английн “Тоттенхэм” клубээс урьд өмнө нь байгаагүй өндөр үнэ буюу 77 сая фунтийн үнээр Испанийн нийслэлд ирж, дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болж байсан. Улмаар 6 жилийн гэрээг байгуулж, энэ багийн 11 дугаарыг эзэмших болсон түүхтэй. Өнгөрсөн хугацаанд “Реал Мадрид”-ын төлөө тэрээр 134 албан ёсны тоглолтод оролцож, 62 гоолыг оруулаад байна. Ингэхдээ ЕХХ-ны “Аваргуудын лиг”-т хоёр удаа (2014, 2016), Клубуудын ДАШТ болон ЕХХ-ны “Сүпер цом”, Испанийн эзэн хааны цомын тэмцээнд тус тус нэг удаа түрүүлээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гарет Бэйл “Реал Мадрид” клубтэй 2022 оны зун хүртэл гэрээгээ сунгалаа  
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй